Хорт бодис гадагшлуулж, эрүүлээр тураах шидэт ундаа

Хорт бодисыг гадагшлуулж, илүүдэл жингээсээ түргэн хугацаанд салах боломжтой. Хорт бодис нь хүний биед нөлөөлөхөөс гадна, бодол санаанд ч сөргөөр нөлөөлдөг байна. Тэгвэл хорт бодисыг гадагшлуулж, илүүдэл жингээсээ түргэн салахад туслах байгалийн гаралтай шидэт ундааны жорыг танилцуулж байна.

Энэхүү ундааг бэлтгэхэд,

-Нэг аяга улаан лоолийн шүүс

-Хагас аяга нэмбэг шүүс

-Хоёр хоолны халбага цагаан гаа /үрж жижиглэнэ/

-Халуун чинжүү /нунтаг/

-Шанцайны хоёр иш

Бэлтгэх арга: Улаан лоолийн шүүс, нэмбэгний шүүс зэргийг хольж, цагаан гаа, халуун чинжүүний нунтгийг нэмж сайтар холино. Шанцайны ишээр холимогоо хутгаж, дүрж идэж болно. Өдөрт 3 аягыг хэрэглэнэ. Шүүсээ хөргөгчинд хадгалж болно.

Санал болгох мэдээ

Өглөөний мэнд

“Байгалийг бүү буруутга. Тэр зөв хуулиудыг тогтоож өгсөн. Харин түүнийг зөрчвөөс өөрийгөө л буруутга” Энэ …