31000 у/м авто замын гагнаасны ажил гүйцэтгээд байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын албанаас Хаврын засварын ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордоноос Таван шарын автобусны буудал, Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрнээс 120-н мянгатын уулзвар хүртэл нийт 31000 у/м авто замын гагнаасны ажлыг 2 авто гудронатор, 2 бага оврын ачааны машин, инженер, мастер, замчин зэрэг нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгээд байна.

Гагнаасны ажлыг авто замын хөдөлгөөний ачаалал буурах үеэр буюу шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хийж байгаа бөгөөд цаашид Чингисийн өргөн чөлөө 120-н мянгатын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх авто замд хийж гүйцэтгэх юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …