Агаар хөрсний бохирдлыг бууруулах, авто замын ачааллыг багасгах зорилготой шат дараатай ажлуудын хүрээнд дүүргийн 11, 12 дугаар хороонд авто замын ажил явагдаж байна. Уг замын ажилтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Дүүргийн 11, 12 дугаар хороо, Самбалхүндэвийн эргэмжийн газрын замаас Дэнжийн мянгын авто замтай нийлэх 0.52 км авто замын ажил хийгдэж энэ долоо хоногт ашиглалтад орно.
Уг зам тавигдахтай холбоотой газар чөлөөлөх хүсэлтийг нааштайгаар хүлээн авсан иргэдэд талархал илэрхийлж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.