Зуны улиралд татгалзах хоол хүнс

Дулааны улиралд ч ялгаагүй хоол хүнсэн дээрээ анхаарч байх нь чухал. Татгалзах зүйлсийн талаар мэдээлэл хүргэе.

Зайрмаг, Ундаа, усыг хэт их хүйтнээр нь хэрэглэх:Их халууцсан үед хэрэглэхэд халуун хүйтэн харшиж хоолой өвдөх, ханиад хүрэх магадлал өндөрсдөг.

Өндөг, хиам, жигнэмэг, бялуу, гэх мэт хадгалтын хугацаа, нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн:Өвчин үүсгэгчид үржих таатай орчин болж амархан мууддаг.

Хуурсан, шарсан хоол:Ходоодонд маш их ачаалал өгч гэдэс хүнд оргих, гэдэс дүүрэх гэх мэт таагүй зүйлсийн эх үүсвэр болж өгдөг.

Оройн хоолонд мах ихээр хэрэглэх:Орой биеийн эд эсүүд шим тэжээлээ аваад боловсруулах биш хадгалах процесс түлхүү явагддаг.

Харшилтай хүмүүс удаан хадгалах бүтээгдэхүүн хэрэглэх:Түргэн муудахаас сэргийлсэн бодис орсон хатаасан жимс,  жимсний чанамал, усан үзмийн дарс, шар айраг,  жимс жимсгэнэжүүс, гэх мэт  бүтээгдэхүүн хэрэглэсний өвчин сэдрэх магадлалтай.

Хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авах:Хадгалалтын горим зөрчигдөж, наранд хэт халж, чанараа алдаж өвчин

үүсгэгчээр бохирлогдсон байх нөхцөл өндөр.

Найдваргүй хоолны газруудаар үйлчлүүлэх: Хоол хүнс амархан муудаж байгаа тохиолдолд та эрүүл мэндээрээ золиос хийж байгаа хэрэг болно.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …