Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар сэрүүсч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай, өнөө шөнөдөө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч хонохыг  анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон  зүүн  аймгуудын  ихэнх,  говийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс сэрүүсч  7-9 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …