Өнөөдөр автомашингүй өдөр

Өнөөдөр буюу автомашингүй өдөр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн  зохиогдож байна. Тус тэмцээнд оролцохоор 30 мянган иргэн бүртгүүлээд байгаа. Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ. мөн “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдаж, тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнана.

Автомашингүй өдрийн нээлтийн үеэр төв талбайд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны нээлттэй хаалганы өдөр болно. Үүнтэй зэрэгцэн “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” шохойн зургийн уралдааныг өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Спортын төв ордны урд талын автозам дээр зохион байгуулна.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …