“Төрийн албаны Мерит тогтолцоо”-ны талаархи олон улсын чуулга уулзалт болж байна

download Төрийн албаны зөвлөлөөс  9 дүгээр сарын 4-5-ны өд­рүү­дэд “Төрийн албаны Мерит тогтолцоо-Туршлага, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт зохион байгуулах болсон талаар мэдээлэв.

Чуулга уулзалтад орол­цогчид өөрсдийн орны тө­рийн албаны туршлага, сур­гам­жаасаа хуваалцан, ши­нэлэг арга, оролцоог цаа­шид хөгжүүлэх талаар санал бодлоо солилцон, төрийн албаны төв байгууллагуудын хоорондын хамтын ажил­лагааг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ. Анхны хурал Голланд улсад 2005 онд зохион байгуулагдаж байж.

Түүнээс хойш энэ уул­залт уламжлал болон тогтож, түүнд дэлхийн улс орнуудын Төрийн албаны төв байгууллагуудын удир­дах албан тушаалтнууд орол­цож, харилцан турш­лага солилцсоор  иржээ. Зургаан удаа­гийн уламжлалт уул­залтад манай улс тогтмол идэвхтэй оролцсон бөгөөд 2011 оны чуул­ганаас  2013 оны арга хэм­­жээг Мон­голд зохион бай­гуу­лах хүсэлт гаргасныг манай тал нааштайгаар хүлээн ав­сан байна.

Ингэхдээ Азийн бүс  нутагт анх удаа зохион байгуулах, мөн Ази тивд ардчилал, нийг­мийн шинэчлэлийн үйл явцыг амжилттай  хэрэгжүүлж  бай­гааг онцолж манай орныг сонгосон гэнэ.

УИХ-ын дарга З.Энхболд уг арга хэмжээг нээж үг хэлэх бөгөөд Канад, БНХАУ, БНСУ, Франц, Кувейт, Армен, Вьетнам, Энэтхэг зэрэг 14 орны Төрийн алба­ны төв бай­гуул­лагын төлөөлөгчид орол­цож, “Тө­рийн албаны Ме­рит тогтол­цоонд нэвтрүүлж буй шинэ санаачилга, арга ба­рил”, “Төрийн албаны Ме­рит тогтолцоо ба хамаарагч талуу­дын оролцоо”, “Төрийн албаны төв байгууллагуудын чуулга уулзалтуудын тов­чоон” зэрэг сэдвээр илтгэл тавих ажээ.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …