
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн X хорооллын туслах замын тохижилтын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн. Уг ажил төлөвлөгдсөн графикийн дагуу үе шаттайгаар хийгдсээр байна. Одоогийн байдлаар 1000 у/м газар авто замын хашлага, 55 м ус зайлуулах хоолой, 600 у/м явган хүний замын хавтан хийж, 87 у/м газарт хайлаас суулгаад байгаа юм. Тохижилтын ажил 65 хувьтай байгаа бөгөөд уг ажлыг зургаадугаар сарын 10-нд дуусгахаар ажиллаж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл