“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ

Иргэдийнхээ  амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас  “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэлээ. Уг гүүрний урт нь 25 метр бөгөөд хоёр талын хашлага буюу бариул, лифтэнд гэрэлтүүлэг суурилуулаад байна.

Ийнхүү гэрлэн чимэглэл нь гүүрэн гарцыг бүхэлд нь гэрэлтүүлж, өнгө нэмж байна гэж Улаанбаатар зам засвар арчлалтын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …