Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явж байсан ачааны машин өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд онхолдож, чиргүүлдээ ачиж явсан 21 тонн масло нь асгарчээ.
Хэргийн газарт цагдаа болон онцгой байдлын ажилтнуудыг очиход ачааны машины хоёр жолооч согтуу байсан аж. Тиймээс жолооч нарыг аймгийн Эрүүлжүүлэх байранд хүргэн өгч, машиныг нь журмын хашаанд хийсэн байна.
Масло зам дагуух 800 метр газрыг бохирдуулсан тул байгаль орчин бохирдуулсан их хэмжээний маслыг цэвэрлэн, бохирдсон хөрсийг хуулж, булахад Дэлгэрцогт сумын Гамшгаас хамгаалах албаныхан гурван өдөр зарцуулсан байна.
Г.Сонор ugluu.mn