АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллана

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогдлоо. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн Хөдөлмөрийн сайд, Завхан аймгийн Засаг дарга, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, АН-ын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга зэрэг төрийн болон улс төрийн албан тушаал хашиж байсан юм.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …