Сэлэнгэ аймаг улсын нийт ургацын 35 хувийг бүрдүүлнэ

Төв, Дархан-Уул аймгаас эхэлсэн Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолт хоёр дахь өдрөө Сэлэнгэ, Булган, Орхон аймагт үргэлжиллээ. 

Сэлэнгэ аймаг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 280 аж ахуйн нэгж, 149 иргэн, 305,5 га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулдаг. Энэ онд 174 мянган га талбайд тариалалт хийж байна. Үүнээс 85 мянган га талбайд улаан буудай,  бусад талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж байна. Тариалалт 60 хувьтай байна, энэ сарын 24 гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Ургацаа бүрэн хурааж чадвал улсын нийт ургацын 35 хувийг бүрдүүлэх боломжтой гэдгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулав.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус аймгийн Жавхлант сумын “Хурниад” компанийн хаврын тариалалттай танилцлаа.

Тус компани сумандаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд 2000 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Энэ онд 1200 га талбайд тариалалт хийгээд дуусч байгаа ажээ.

Тус компанийн захирал Б.Батболд  “Дэлхий нийтэд технологийн хөгжил өндөр хэмжээнд хүрсэн. Техникийн шинэчлэлт хийж байгаа. Шинэ технологи дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх нь чухал байна” гэж байлаа.  Мөн Засгийн газар татахуун, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгцээтэй дэмжлэгүүдийг өгч байгаад талархлаа илэрхийлэв.

Ерөнхий сайд дараа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр уулархаг бүсийн тариан талбайг салхинаас хамгаалах чиглэлээр ойн зурвас байгуулах ажлын анхны шанг татаж, тариан талбайд мод тарилаа.

Эх орны хөрсөнд ургасан үр илүү сайн ургадаг

Тус аймаг энэ онд 45 мянган га талбайд тариалалт хийхээс 80 орчим хувьтай байна. 55 мянган тонн ургац авахаар төлөвлөсөн гэж Засаг дарга З.Батзориг хэллээ. Үрийн нөөц, бензин шатахууны асуудлаа салбар яамтайгаа ярьж шийдвэрлүүлсэн байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймагт ажиллах үеэрээ “Молор-Эрдэнэ түрүү” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийх будаагаа “Алтантариа” компанид нийлүүлдэг байна. Мөн чацаргана тариалдаг ажээ.

Улаанбуудайн үрээ 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авдаг байна. Эх орны хөрсөнд ургасан үр ургахдаа ч сайн байдаг хэмээн тус  компанийн захирал  хэлж байсан юм.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …