Эртний Монгол эмэгтэй “Adidas”-аас гадна “Apple”-ийн логог ашиглаж байжээ

 

Ховдоос олдсон 1500 жилийн тэртээх түрэг эмэгтэйн олдвор дэлхий дахинд шуугиан тариад байгаа билээ. Уг олдвор Итали дахь Альпийн нуруунаас олдсон “Оетзи”-той эн зэрэгцэхүйц нандин олдвор бөгөөд өндөрлөг, хүйтэн сэрүүн газраас олдсон тул харьцангуй сайн хадгалагдан үлджээ. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг “Үзүүр гялан” хэмээх газраас олдсон эртний Монгол эмэгтэйн олдвор “адидастай эмэгтэйн олдвор” хэмээн алдаршаад байгаа.

Related image

Учир нь 1500 жилийн тэртээх энэ эмэгтэйн өмсч байсан гутлан дээр өнөөгийн алдарт бренд “Адидас”-ийн таних тэмдэгтэй ижил алагласан зураас байгаа юм. Тэгвэл дахин нэг сонирхолтой зүйл ил болсон нь дээрх гутлан дээр “Адидас”-ийн таних тэмдгээс гадна “Apple”-ийн таних тэмдэг болох хазсан алим байгаа нь шуугиан тариад байна. Судлаачдын тогтоосноор энэ эмэгтэй буюу 1500 жилийн тэртээ монгол эмэгтэйчүүд маш загварлаг хувцасладаг байсан нь ил болоод байна. Нөгөө талаас олон улсын судлаачид 1500 жилийн тэртээ ийм хэмжээний хувцас өмсч, одоогийнхоос ялгагдахааргүй цүнх болон эд хэрэглэл хэрэглэж байсан үнэхээр дэгжин байсны илрэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.

Төгс

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …