Хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэй СЭМҮТ-ийн хяналтад байдаг нь тогтоогджээ

Өчигдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүүрийн шуурхайн албанд хятад эмэгтэй бага насны гурван эмэгтэй хүүхэд дагуулаад явж байна. Хүүхдүүд энэ эмэгтэйг танихгүй гэж байна гэж иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шалгахад сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг эмэгтэй байжээ.

Энэ талаар ЧД-иин Цагдаагийн 1-р хэсэг, Нийгмийн хэв журам хамгаалах хэлтсийн ажилтан Д.Оюунчимэг: Бага насны гурван эмэгтэй хүүхдийг дагуулан яваад байна гэх хэргийг шалгаж  Хятад эмэгтэй нь ар гэрийнхэнтэй уулзаж бичиг баримтыг нь шалгахад Хятад  эмэгтэй нь Монгол улсад төрсөн,  оршин суух үнэмлэхтэй, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг нь тогтоогдоод байна гэв.

 

Г.Нараа


Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …