БНХАУ-ын засгийн газраас аливаа хоолны газар, ресторануудад тавганд хоол үлдээвэл тус бүр нь 2000 юаниар торох тухай шийдвэр гаргахаар зэхэж байгаа ажээ.
Учир нь тус улсад жил ирэх тусам хүнсний хаягдлын хэмжээ ихсэж байгаа бөгөөд Хятадад жилд ойролцоогоор 200 мянган тонн хоол хүнсний хог хаягдал гардаг юм байна. Одоо эдгээр хаягдлыг дахин боловсруулах, малын тэжээл, бордоо болгон ашиглаад их үлдэх болсон тул ийнхүү торгуулийн системээр хог хаягдлыг багасгаар төлөвлөж байгаа аж.
Гэвч шийдвэрийг хэт туйлширсан байна хэмээн ресторануудын эзэд шүүмжлэж байгаа юм. Учир нь тухайн хоолны газар тогтсон порцны дагуу хоолоо тавагладаг болохоор хоолоо үлдээх эсэх нь үйлчлүүлэгчийн л шийдвэрлэх асуудал байдаг. Тиймээс бид торгуулах боломжгүй гэж үзэж байгаа гэнэ.
Тиймээс хоолын хаягдлыг бууруулах торгуулийн системийг сайтар хянах хэрэгтэй байгаа аж.
М.Сониуч ugluu.mn