Зуны хамгийн гайхалтай цаг мөчүүд гэр бүл, найз нөхдийн аялал зугаалганаас эхэлдэг. Харин та болон таны гэр бүл энэ зун аюулгүй зугаалахад бэлэн үү? Танд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Нэгдүгээрт: Таны тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг сайтар шалгаарай.
Хоёрдугаарт: Өөрийн болон өөрийн хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж хамгаалах бүсийг тогтмол хэрэглээрэй.
Гуравдугаарт: Хэрвээ та бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол түүний нас, биеийн өндөр, жинд тохирсон хамгаалалтын суудлыг заавал хэрэглээрэй.
Дөрөвдүгээрт: Гол анхаарлаа зөвхөн жолоонд хандуулаарай. Өөрөөр хэлбэл гар утас хэрэглэх болон бусад жолоочийн анхаарлыг сарниулах үйлдэл бүү хийгээрэй. Энэ нь таныг болон таны гэр бүл, найз нөхдийг эрсдэлд оруулна.
Тавдугаарт: Зуны улиралд хүмүүс мотоцикль, мопед, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох нь их байдаг учир анхаарал болгоомжтой байж, тэднээс зай барих хэрэгтэй юм.