Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут …