А.Гансүх “Зам дээр битгий хог хая. Бороо орохоор бөглөрчихөөд байна”

download Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийг нийслэлтэй ха­туу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн. Энэ ажил ч эрчимтэй явж байна. Энэ ондоо багтааж 1700 орчим км замыг ашиглалтад оруулах гэнэ.

Харин энэ урт замыг газар дээр нь очиж шалгах гэсээр А.Гансүх сайд 10 мянган км замыг энэ зун туулсан аж. Ихэнх гишүүдийг  амарч, зугаалж байх хойгуур тэрбээр хөдөө орон нутгаар явж замын ажлуудтайгаа танилцсаар ийм замыг туулж явсан газар бүрийнхээ замын аж­лын явцыг твиттерээр дамжуулан олонд хүргэж байгаа.

Харин  сонирхсон  нэгний асуул­тад “Улаанбаатар-Сайншандын замыг есдүгээр сарын 5-нд хүлээж авна. Сайншанд-Замын-Үүдийн 120 км зам аравдугаар сарын 30-нд дуусна. Ин­гээд Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүдийг холбосон зам­тай болно” замын ажлын  хамгийн сүү­лийн  үеийн  мэ­дээг  хүртэл дуулгаж байлаа.

Түүнчлэн  тэрбээр  “Зам дээр бит­гий хог хаяж байгаарай. Бороо орохоор үүнээс болоод замын ус зайлуулах хоолойнууд бөглөрч байна” хэмээн урилсан байна.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …