Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс маргааш буюу 6 дугаар сарын 1-ний Пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.

Харин Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

Мөн Бяцхан багачууд оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …