Сүхбаатар аймгийн ИТХ анхны хамтарсан хурлаа зохион байгууллаа

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 33 суудалтайгаас нэг суудал нь маргаантай, шийдэл хүлээсээр багагүй хугацааг үдсэн билээ. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж,  өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөр, Сүхбаатар аймгийн АН-ын хорооны дарга М.Идэрбат нар хамтарсан зөвшилцөлд хүрч санамж бичиг байгуулсан юм.

Санамж бичигт зааснаар тавдугаар сарын 31-ний өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, иргэдийн төлөөлөгч МАН-ын гишүүн Ц.Алтансүхийн нэрийг татаж, АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргалыг батламжилсан байна. Ингэснээр Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал МАН-ын 16, АН-ын 16 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болж байгаа юм. Харин маргаантай байгаа нэг суудал буюу Баруун-Урт сумын II багт дахин сонгууль явуулахаар болжээ.

Түүнчлэн уржигдар хуралдсан хурлаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг батламжилсан байна. Тус тэргүүлэгчдийн хурлын долоог МАН, дөрвийг нь АН авсан бөгөөд хурлын тэргүүлэгчээр АН-ын гишүүн Бадарчийн Мөнхбатыг санал нэгтэйгээр сонгожээ. Мөн хурлаар Сүхбаатар аймгийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан байна.

Ийнхүү улс төрийн ууган хүчин МАН санамж бичигт заасан үүрэг хариуцлагаа хүлээж, удтал шийдэгдэхгүй явсан асуудлыг зөвшилцөлийн аргаар шийдвэрлэн, улс төрийн соёлыг харуулж чадлаа.

Дашрамд өгүүлэхэд дээрх шийдвэрийн хүрээнд аймгийн Засаг даргын хувьд ямар нэгэн хөдөлгөөнд орохгүй, ажлаа хэвийн үргэлжлүүлэх аж.

 

 

А.Уян

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …