Ядаргаа тайлах хүнс

Стрессдэж, ядарсан үедээ хэрэглэвэл зохих хүнсний жагсаалтыг хүргэе.

Нарийн боов

Гурилан бүтээгдэхүүн ходоодыг хурдан дүүргэдэг увидастай. Та стрессдэж, ядарсан үедээ ходоодондоо тохируулан гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэж, эрч хүчээ сэлбэх хэрэгтэй.

Хар шоколад

Ядарсан үед таны эрч хүчийг хормын төдийд нөхөх зүйл бол хэдхэн ширхэг хар шоколад юм.

Нэрс

Та уурлаж, бухимдсан үедээ нэрс хэрэглээрэй. Нэрсний тансаг амт таны сэтгэлийг засах болно.

Жүржийн шүүс

Хүйтэн жүржийн шүүс танд яг л сэргээш шиг үйлчилнэ.

Киви

Их ачааллын дараа та ганцхан ширхэг киви идээрэй. Хормын төдийд үр дүнг нь мэдрэх болно.

Цай

Байгалийн гаралтай, ургамлын гаралтай цайг байнга ууснаар та хэзээ ч уурлаж бухимдахгүй. Мөн стрессээс ангижрах болно.

Самар

Ядарч, сульдсаны улмаас тархи маш их туйлдаж бас ядардаг. Энэ үед та самар идээрэй. Тархины ядарсан судсыг самар сэргээнэ.

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …