Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө 24-29 хэм бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм өдөртөө 13-18 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм сэрүүсч өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө 4-6 хэм өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …