120 мянгат орчим тоггүй байна

Хан-Уул дүүргийн зарим хэсэгт өчигдөр оройноос хойш тоггүй байна. Тухайлбал 120 мянгат, Зайсан, 19 дүгээр хороолол орчмоор тог тасарсан бөгөөд шалтгааныг нь тодруулахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний дэд станцад гэмтэл гарсантай холбоотой ажээ.

Тог хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэд станцын гэмтэл учраас хугацаа хэрэгтэй гэдгийг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

Зургаадугаар сарын 5-нд буюу өчигдөр 17:00-18:00 цагийн орчимд Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Их Дэлгүүрийн ойр орчимд тог тасарсан нь мөн гэмтэлтэй холбоотой бөгөөд гэмтлийг засаж хэвийн байдалд оруулсан байна.

 

УБЦТС ТӨХК

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …