Жолооч гар утсаа ашиглан тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг хялбархан төлөх боломжтой боллоо

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч  ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар  төлөгдөх юм.

Алхам:

  1. Жишээ нь: Хаан банкны QR аппликейшн суулгасанаар
  2. QPay үйлчилгээ цэс рүү нэвтрээд
  3. Зөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах болно
  4. Төлбөр төлөх гэсэн дээр дархад
  5. Нэвтрэх нэр болон Нууц үг асууна. Энд та өөрийн дансны нууц кодоо бичнэ.
  6. Амжилттай хийгдлээ гэсэн мэдэгдэл харагдах болно гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.


Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …