Эхнэрээ онц харгис хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлэв

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт эхнэрээ онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн байж болзошгүй хэрэгт цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хэргийн талаар тодруулж хэлбэл, сэжигтэн У-нь өөрийн эхнэр С-ийг архидан согтуурч, өөрийгөө хамгаалах, хянах чадваргүйг нь мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан хэрэгт холбогдсон байна. Тус хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Эрхэмбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн хэргийг энэ сарын 6-ны өдөр буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

prokuror.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …