“Шөнийн гэрэлт гудамж” -ийн ажиллах цагийн хуваарь

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгон тохижууллаа. Нийслэлийн анхны шөнийн гудамжны нээлт өнөөдөр 21 цагаас болох юм.

Хуучнаар “Сөүлийн гудамж”-нд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлууд хийгдлээ.

Шөнийн гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 22 цагаас Даваа гарагийн 06 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан, хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон тоглолт зохион байгуулж, тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой болох юм.

Та бүхэнд шөнийн гэрэлт гудамжны нээлтийн хураангуй хөтөлбөрийг хүргэж байна

06 дугаар сарын 08
“ГУДАМЖНЫ НЭЭЛТИЙН ӨДӨР”
Жазз болон сонгодог урлагийн тоглолт
Гудамжны албан ёсны нээлтийн ёслол
Рок поп урлагийн тоглолт
Электро хөгжмийн шоу

06 дугаар сарын 09
“MUSIC FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр
Классик болон жазз хөгжмийн тоглолт
Жазз болон орчин үеийн урлагийн тоглолт
Электро хөгжмийн шоу

06 дугаар сарын 10
“NATIONAL FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр
Жазз хөгжмийн тоглолт
Жазз болон сонгодог урлагийн тоглолт
Үндэсний урлаг болон хувцас загварын шоу

06 дугаар сарын 11
“ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ийн нэрэмжит өдөр
Эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн
Хүүхэд багачууд тоглож наадах тусгайлан бэлтгэсэн талбай
Жазз хөгжмийн тоглолт
Гадаадын хамтлагийн Жазз хөгжмийн тоглолт

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …