Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай явж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2017 оны 5 сарын 23-ны тушаалаар нэр бүхий иргэдийн Соёмбот ууланд газар эзэмших эрхийг нь цуцалсан. Улмаар газар эзэмшиж байсан компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, ухсан газартаа нөхөн сэргээлт хийж эхэлсэн юм.  Одоогоор Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай явж байгаа бөгөөд 40 орчим мод суулгасан байна. Цаашид техникийн нөхөн сэргээлт хийсэн хэсэг зүлэг тарихаар хар шороо дэвсэж эхэлжээ.

Тодруулбал, нөхөн сэргээх ажлын хүрээнд 1500м2 газрыг шороогоор дүүргэн тэгшилж дагтаршуулан, хуучин байдалд нь оруулж, дээр нь  таван см-ын хар шороогоор бүрж, сайн чанарын зүлгэний үр суулган услаж бэлэн болгожээ. Түүнчлэн 40 ширхэг  1м-ийн өндөртэй буйлсан зулзган мод тариалж, стандартын дагуу суулгасан байна.

БОАЖЯ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …