Монголчууд эвтэй байхдаа л эвгүй шүү

Би М.Энхболдыг сайн мэдэхгүй. Нөгөө хоёр шигээ шоу, жагсаал хөтөлдөггүй, УИХ-ын уйтгартай хурал даргалдаг М.Энхболдыг мэдэх боломж ч байгаагүй. “Танайд хоноё” Алтантүрүүг гэртээ ганц удаа ор засаад унтуулчихаагүй, селфи хийж шоуддаггүй, “Сэрээд, босоод ” гэж жиргэдэггүй хүнийг би яаж  мэдэх юм бэ.

Өөрийн намтай эвгүй хүн өөр намтай эвтэй байх уу?

Би М.Энхболдыг сайн мэдэхгүй ч гэсэн сонгоно. М.Энхболдыг  сонгох гэхээсээ амьдралаа л бодож байна. Үнэндээ М.Энхболдоос өөрөөс нь ч сонгож байгаа юм өрсөлдөгч хоёроос нь болсон юм. Х.Баттулга сонгуулийн нэвтрүүлгээ өөрөө хөтлөөд байгаа  нь ч яахав гэхэд, өнөө муу Н.Алтанхуягтай  сая танилцсан хүн шиг л ярьсан. Н.Алтанхуягийн Засгийн газарт өөрөө багтаж явсан хүн байж огцроход нь “Ёстой заналтайгаар товч дарлаа” гэж байсан. Өөрөө заналтайгаар  муулж, ажилгүй болгож явсан хүнээрээ өөрийгөө заналтайгаар магтуулдаг юм байна. Өөрөө дотор нь багтсан Засгийн газартайгаа эвээ олж чаддаггүй хүн өөр намын Засгийн газартай  яах вэ гэж бодлоо. УИХ-д МАН 65-уулаа, Засгийн газар нь дангаараа. Төрийн гурван эрх мэдэлтний сэтгэл санаа эвгүй бол хүрдээ булаалдаж мушгиад зам гажна, машин тэрэг онхолдож ч мэднэ.

Би ялбал Монгол ялна гэж үү? Нэг хүн ялагдвал Монгол бурууг нь үүрэх нь байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэг хүн ялагдахад Монгол ялагдана. Уг нь бол хэн нь чиг ялсан Монгол ялна. Ерөөсөө эвтэй Монгол ялна. Ерөөсөө эвгүй монгол ялагдана.

200 толгойтой тойрон бүжиг хийдэг зэрлэг омгийнхон дэлхийд байхгүй болсон. Эрдэмгүй хүн давруу, эрдэмтэй хүн даруу. Дэлхийн 207 улсын Ерөнхийлөгч нар дунд дээд боловсролгүй нэг ч тэргүүн алга. Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь дээд сургууль төгсөөгүй гэж дэлхийн шившиг ч болмооргүй байна. Амьдралаа л бодъё.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Хэрүүл нь хямрал болно. Хямрал нь амьдралд халтай. Арай гайгүй болж эхэлж байгаа бизнес, аж ахуй буцаад хямраад унана. Дараа нь бие биендээ буруугаа чихсэн баахан нэвтрүүлэг гарна. Галт тэрэгнээс өөр ямар ч тээврийн хэрэгслээр явж чаддаггүй хятад цэрэг төмөр зам хүлээгээд вокзал дээрээ сууж байгаа гэдэг шинэ кино гарна. Улс төрийн хэрүүл зугаатай, хятад цэрэгтэй янзын л даа. Даанч тэр хэрүүлийг нь түлш болгоод хэрэглэхгүй, хоол буцалгаад идэхгүйгээс хойш амьдралаа л бодъё.

Хямрал АН хоёр ихэр юм

АН төрд гарахаараа өөр хоорондоо өдөр шөнөгүй хэмлэлдээд хэрүүлийн бузар нь хямрал дууддаг. Хараал хэрүүл нь хар мөртэй. Хүн хоорондын хэрүүлийн төрийн байгууллагуудын хямрал болно. Эвтэй байх талд маш муу, эвлүүлэг хийх тухайд бол их сайн. Эвлүүлгийг бол эвгүй хийнэ. Энэ муу хүүхэн нуусан, чи муу өөрөө шороо овоолсон…

Энд тэнд хэрүүл хийгээд, энгэр заамандаа хүрээд явдаггүй М.Энхболд нэг их сонирхолтой, сенсаацтай ч хүн биш. Гэхдээ М.Энхболдыг заавал сонгоно, амьдралаа л бодъё. Төр тогтвортой бол төгрөг тогтвортой.

             Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг худлаа. Өртэй хүн нь өөдлөөд, улс нь урууддаг юм. Барьчихсан замыг бариагүй гэж байгаад бонды мөнгө авчихсан хүн гарамгай баатар шиг л амьдарч байна. Өр тавихад ч авъяас хэрэгтэй. Банкнаас өндөр хүүтэй зээл аваад, балкон дээрээ өнгийн цэцэг ургуулна. Зах зээл нь хаана байна, замаа яг эсрэг зүгт нь тавих нь зөв гэж ухуулна. Нарантуул зах дээр юмаа зарах хүн эхлээд Таваншар ороод, тэндээс Улаанбаатарыг гурав тойрч очих тухай нэвтрүүлэг эвлүүлнэ. Мэдээж  холуур тойрч эргэлдэх  байдаг зам байхгүй. Тавих хэрэгтэй. Ядаж суурь шороог босгох хэрэгтэй. Буруу замаар нүүрс тээх гэвэл, буцах ч үгүй, явах ч үгүй шороо тээнэ гэдэг үгтэй юм.

            АН төрд хямралтай цуг ирж, хямралтай хамт буцдаг. Нүүрс, зэс, алт, төмөр, хонины нэхий хүртэл төрд гарсан нам дагаж өсч буугаад байдаг. Дээр нь тонныг нь 70 доллараар зарж байсан нүүрсийг гэрээг нь өөрчилж байгаад 20 болгож хямрдал зарлана, тэр нь хямрал болчихно. Аливаа юманд аз эз, хийморь ёндоо ч гэж байдаг. Хорхой нүдтэй хүмүүс гэж байдаг. Харсан юм нь хальс, үзсэн зүйл нь үнс болчихдог. Эсвэл суусан машиных нь дугуй хагараад унадаг, цай уусан аяга сэтэрчихдэг азгүй хүн шиг.

            Эдийн засгийн өсөлтийг 4 жилд 17 дахин унагана гэдэг бол бас л нэг дээд амжилт. Унагах арга мэх сайтай бөхчүүд улс төрд улам л олон болж байгаа шүү дээ. АН жилийн 17 хувьтай  өсч байсан эдийн засгаа, өөрөөр хэлбэл олон түмэн бидний амьдралыг 17 дахин унагасан. 17 гэдэг их утга учиртай. Хүчит нэр дэвшигчийн 17 чингэлэг спиртийн, хүргэн Дэнзэнгийн 17 тэрбумын хэрэг, эдийн засгийн уналтын 17 хувь гэсээр 17 оны оны сонгууль болж байна. Амьдралаа л бодъё. Монголчууд эвтэй байхдаа л эвгүй дээ. Аягүй бол хямралыг ялчихна. Нэг хүн биш нийт Монгол эвтэй байж хамт ялна.

Монгол Улсын иргэн М.Энхтулга

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …