Шумуулаас хамгаалах ба Хазуулсан загатнааг эмчлэх шилдэг аргууд

Зуны улиралд хөдөө гадаа, агаар салхинд явахад тохиолддог бэрхшээлийн нэг бол шумуул байдаг. Ямар нэг арга хэмжээ авахгүй бол их шумуулны хоол болох бас ч хэцүүхэн шүү дээ.

1. Эфирийн тос

Шумуулаас хамгаалах хамгийн сайн эфирийн тос бол – лаванда, валериана, эвкалипт, герань, гоньд, ганга, гаа, цайны мод, хуш юм.

Хэрэглэх арга: Жижиг хөвөн аваад эдгээр тосны аль нэгийг шингээгээд “үнэртүүлэгч” дотор эсвэл дэрнийхээ хажууд байрлуулаарай. Өөрийн түрхдэг тосон дээрээ хүссэн эфирийн тосыг нэмж холино. Биеийн ил гарсан газрууддаа түрхээрэй.

2. Тасалгааны цэцэг

Тасалгааны ургамал цэцэгс нь өөрийн хурц үнэрээр бяцхан цус сорогчдыг үргээдэг аж. Үүнээс гадна шумуулын эсрэг хамгийн хүчтэй ургамал бол улаан лоолийн навч юм.

3. Утаа, май тавих

Хамгийн сонгодог арга бөгөөд уул модонд гарахад боргоцой, арцны мөчир шумуулаас хамгаалахад хэрэг болдог. Эдгээрийг галд хаяхад л хангалттай. Мөн малын өтөг, баасыг асааж аргалын утаа, май тавихад үнэрийг нь авсан шумуул тэр дороо үргэх болно.

 

4. Үнэрт лаа, хүж асаах

Утаа май тавихтай адил лааны хурц үнэрээр нэг ч шумуул үлдэхгүйгээр зугтах болно.

 

Шумууланд хазуулсны дараа авах арга хэжмээ: 

– Сонгино, сармис

Шумуулд хазуулсны дараах загатнааг сонгино, сармис арилгаж чадна. Сонгиноо хоёр хэсэг болгон хуваагаад хазуулсан хэсэгтээ тавина. Мөн 1 ширхэг сармис авч нухаад бага зэрэг устай холино. Жижигхэн даавууг сармистай усандаа дүрж шингээгээд хазуулсан газартаа тавина.

– Хүнсний сод

Хүнсний содыг шумуулд хазуулсны дараа эмчлэх зорилгоор ашигладаг. 3 цайны халбага хүнсний содыг 1 цайны халбага устай хольж өтгөртөл нь хутгана. Бэлэн болсон холимгоо хазуулсан газартаа түрхэж хатаана.

– Нимбэгний шүүс

Содтой адилаар шумуулд хазуулсан газраа нимбэгний шүүсээр арчаарай.

– Гаврын тос

Гаврын тос ашиглаарай. Гаврыг халаах үед түүнээс хүчтэй үнэр гардаг ба энэ нь шумуулыг үргээдэг. Гаврын үнэртэй спиртийг шумуулд хазуулсан хэсэгтээ түрхвэл загатнаа арилж цэврүү хурдан эдгэрдэг.

1000jor.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …