Г.Баярсайхан: Ерөнхий сайд маань ард түмнээсээ эхний жилдээ муу дүн авчихлаа

resize_1328777519 УИХ-ын гишүүн, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт  хангалтгүй гэсэн  дүн тавьжээ. Тэрбээр би өнгөрсөн хаврын чуулганаар “Намар тантай хариуцлагын асуудал ярина шүү. Хэрэв энэ олон төсөл, хөтөлбөр чинь хэрэгжилтийн явцад шаардлага хангахгүй, эдийн засаг унах юм бол хариуцлагын асуудал ярина” гэж сануулсан.

Гэтэл ард түмнийхээ өмнө өндөр албан тушаал хашиж байгаа хүн хариуцлагатай ажиллах ёстой. Харин Ерөнхий сайд маань ард түмнээсээ эхний жилдээ муу дүн авчихлаа. Миний хувьд ямар ч байсан сайн ажилласан гэж хэлж чадахгүй гэв.

Намынхаа залуу гишүүд дундаа шударга хэмээгддэг Г.Баярсайхан гишүүн Ерөнхий сайдын нэг жи­лийн ажлыг ийнхүү дүгнэжээ. Тэр­бээр энэ дүгнэлтээ “Би биш ард түмний хийсэн дүгнэлт” гэж онцолсон байна.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …