Эцэг эхчүүдийн төлөөлөл Миеэгомбын Энхболдод итгэж байна

Монголын эцэг эхчүүдийн холбооны удирдах зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД- ыг дэмжин оролцох  шийдвэр гаргажээ. Ерөнхий боловсролын 762 сургуулийн эцэг эхийн байгууллагуудыг нэгтгэдэг энэ холбоо Миеэгомбын ЭНХБОЛД  Ерөнхийлөгч болвол тэдний зорьж байгаа хүүхдийн төлөөх олон талт санаачилгууд нь ажил хэрэг болох, зөв хүмүүжил, төлөвшилтэй монгол хүүхэд эх орондоо элбэг, хангалуун амьдарч, сурч боловсрох  боломж  улам илүү бүрдэнэ гэдэгт итгэлтэй  байгаа ажээ.

“Монголын уламжлал, соёл, иргэний боловсролын төв” төрийн бус байгууллага ч  Миеэгомбын ЭНХБОЛД- ыг  дэмжиж , хамт байгаа гэдгээ илэрхийллээ. Монгол уламжлал, ёс заншилаа хадгалан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд  үйл ажиллагаагаа чиглүүлдэг энэ байгууллагынхан М.ЭНХБОЛД л бидний энэ үйлстэй хамтран, дэмжиж туслах Ерөнхийлөгч байж чадна гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Э.Цэцэг

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …