Иргэддээ сар бүр мөнгөн тэтгэмж өгдөг улс орнууд

Финлянд улс

2017 оноос эхэлж 25-58 насны ажилгүй 2000 иргэнд сар бүр 580 евроны тэтгэмж олгохоор Финлянд улсын Засгийн газар шийдвэрлэжээ. Энэ нь 2 жилийн хугацаатай туршилтын хөтөлбөр юм. Тэтгэмж авах иргэнийг компьютерын тусламжтай санаандгүй байдлаар сонгох бөгөөд тэднийг ажилд орсон хойно ч гэсэн тэтгэмжийг өгсөн хэвээр байх юм.

Финлянд улсын иргэдийн сарын дундаж цалин – 2202 евро.

Итали улс. Ливорно хот

2016 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн Ливорно хотын орлого багатай 100 гэр бүлд сар бүр 517 еврогийн тэтгэмж олгож байх шийдвэрийг тус хотын дарга гаргажээ. 2017 оны 1-р сараас эхлэх дахин 100 гэр бүлийг тус жагсаалтад оруулжээ. Нэгдсэн ийм тэтгэмжээр олон төрлийн нийгмийн халамжийн системийг өөрчлөх боломжтой гэж Ливорно хотын захиргаа үзэж буй юм. Неаполь, Рагуза хэмээх бусад Италийн хотуудын захиргаа ч мөн Ливорно хотын туршилтыг анхааралтай ажиглаж байгаа гэлээ.

Ливорно хотын иргэдийн сарын дундаж цалин – 2202 евро.

Кени улс

GiveDirectly хэмээх хүмүүнлэгийн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Кени улсын 6000 иргэн сар бүр 22 ам.долларыг 12 жилийн турш авах юм. Кени улсын иргэдийн 45% энэ мөнгийг хэзээ ч авч байгаагүй юм. Тэтгэмж авагч иргэдийн ихэнх нь гэртээ засвар хийх, цэвэр ус авах, сургуульд хандив өгөх гэх мэт зүйлст мөнгөө зарцуулсан гэжээ.

Кени улсын иргэдийн сарын дундаж цалин – 291 ам.доллар.

Нидерланд улс. Утрехт хот

2017 оны 5-р сараар Утрехт хотын 250 иргэнд 2 жилийн хугацаатай сар бүр 960 евро олгох шийдвэр гаргажээ. Тус туршилтад хамрагдаж байгаа иргэдийг 6 хэсэгт хуваасан байна. Жишээ нь зарим иргэдэд сайн дурын ажил хийсэн тохиолдолд нэмэлт 150 евро өгөх юм. Хэрэв тус туршилт амжилттай хэрэгжвэл, дахин хэд хэдэн хотод тус төслийг хэрэгжүүлэх юм.

Утрехт хотын иргэдийн сарын дундаж цалин – 2227 евро.

Бразил улс. Марика хот

Марика хотын даргын шийдвэрээр тус хотын 150 мянган иргэнд сар бүр 30 ам.долларын тэтгэмж олгохоор болжээ. Бага орлоготой иргэдэд нэмэлт 28 ам.доллар олгох юм. Хэрэв тус туршилт амжилттай болбол тэтгэмжийн хэмжээг нэмэх болно гэлээ.

Марика хотын иргэдийн сарын дундаж цалин – 642 ам.доллар.

Энэтхэг улс

Энэтхэг улсад нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхах зүйл байдаг юм. Зарим үндэстнийг сургуульд сурах, сүмд орох, бусад үндэстний хүмүүстэй харьцахыг хориглосон байдаг юм. Тэд төрснөөсөө эхлээд шууд боолын ажил хийж, боолын амьдралаар амьдрах заяатай хүмүүс юм.

Энэ байдлыг өөрчлөхийн тулд НҮБ-ын UNICEF байгууллагаас 7 жилийн өмнө Энэтхэг улсын 6000 иргэнд 18 сарын турш сар бүр бага хэмжээний тэтгэмж өгөх хөтөлбөр хэрэгжиж байжээ. Тус хөтөлбөрийн ачаар боолын амьдралтай олон гэр бүл амьдралаа өөрчилж чадсан юм. Энэтхэг улсын Засгийн газраас тус хөтөлбөрийг 2017 оноос дахин хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.

Энэтхэг улсын иргэдийн сарын дундаж цалин – 535 ам.доллар.

Канад улс. Онтарио муж

2017 оны 5-р сараас эхлэн Онтарио мужийн 4000 иргэн өөрийн жилийн орлогын хэмжээнээс шалтгаалж их, бага хэмжээгээр тэтгэмж авахаар болсон юм. Жишээ нь жилд 10000 долларын орлоготой иргэн жилд 11989 доллар авах юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр нэмэлт 500 доллар авах болно.

Онтарио мужийн иргэдийн сарын дундаж цалин – 2216 ам.доллар.

Уганда улс

Eight хэмээх олон улсын хүмүүнлэгийн байгууллага 2017 оноос эхлэн Уганда улсын нэг тосгоныг сонгож аваад 50 гэр бүлд долоо хоног бүрд 8 ам.долларын тэтгэмж олгох шийдвэр гаргажээ. Тус туршилт нь 2 жилийн турш үргэлжлэх бөгөөд үр дүнгийн талаар баримтат кино хийх юм байна.

Уганда улсын иргэдийн сарын дундаж цалин – 168 ам.доллар.

АНУ, Оукланд хот

Y Combinator хэмээх хөрөнгө оруулалтын сангийн санаачлагаар Окленд хотын 100 гэр бүлд 2017 оны 1-р сараас эхлэн сар бүр 2000 ам.доллар олгохоор шийджээ. Тус хөтөлбөрт хамрагдаж буй гэр бүл ажлаасаа гарч, сайн дурын ажил хийж, гадаад улсад амьдарсан ч болно гэлээ. Тус туршилтад нэмэлт 900 гэр бүлийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2021 он хүртэл үргэлжлүүлнэ гэлээ.

Окленд хотын иргэдийн сарын дундаж цалин – 3215 ам.доллар. 

 

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …