Газраа чөлөөлсөн худалдаа эрхлэгчид ирэх жил шинэ офиссийн байранд орно

p183oavvsr8ka1aj9ma7168nn561 Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07-р сарын 01-ний өдрийн №А/635 тоот “Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжлах тухай” захирамж болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31-р тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Заг компани нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан билээ.
09 сарын 05-ны өдөр тус компани Дахин төлөвлөлтийн “Z” төслийн нэгдүгээр ээлжийн барилгын шав тавилаа. Барилга бүтээн байгуулалтын шав тавьсан энэхүү газар дээр  өмнө нь 20 гаруй барилгын материалын дэлгүүр худалдааны үйл ажиллагаа явагдаж байсан бөгөөд Заг компани эдгээр барилгын худалдаа үйлчилгээ эрхэлж байсан иргэдтэй 100 хувь харилцан тохиролцсон бөгөөд эдгээр иргэд дараа жил шинээр баригдах барилгын худалдаа үйлчилгээ офиссийн зориулалттай өргөтгөлийн хэсэгт талбай авч эзэмших болсон байна. Энэ жил Заг компанитай гэрээ байгуулж төсөл хамтран хэрэгжүүлж буй иргэдэд түр худалдаа үйлчилгээгээ явуулах цэгийг байгуулж өгснийг өнөөдөр мөн танилцууллаа.  Эхний ээлжийн чөлөөлсөн газар дээр 12 давхар худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтай  барилга бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Заг компани нь энэхүү “Z” блокоос бусад дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх хэсгүүд дээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэдтэй 2 талт гэрээ байгуулах ажил нь урагштай явагдаж байгаа бөгөөд 2014 оны 4-р сараас эхлэн З хэсэг буюу иргэний бүртгэлийн урд хэсэгт 2000 орчим айлын орон сууц бүхий 32000м2 худалдаа үйлчилгээ бүхий төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …