“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны зургаадугаар сарын 24-нд хийх юм.
“Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлснээр орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ