Байгууллагын захиргаа ажилтнууддаа санал өгөх боломжоор хангах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа орон даяар үргэлжилж байна.
Сонгуулийн нэгдсэн хуулинд заасны дагуу сонгуулийн санал авах өдөр буюу өнөөдөр бүх нийтээр амарна. Түүнчлэн санал авах өдөр аж ахуй нэгж, байгууллагуудын захиргаа ажиллагсаддаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэг хүлээж байна. Хэрэв ажилтнууддаа чөлөө олгоогүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх юм.
Үүний зэрэгцээ санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглодог.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …