СЕХ:Улсын хэмжээнд санал хураалт 21,3 хувьтай байна

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хорооноос 12 цагийн байдлаар   аймаг, нийслэл,сум дүүрэгт  сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.

Орон нутагт      

Архангай аймаг 16,5

Баян- Өлгий аймаг-8,7

 89 санал авах байр ажиллаж байгаагаас 74 нь  мэдээгээ ирүүлсэн байна.

Баянхонгор аймаг -29,1

Булган аймаг- 22,6

Говь-Алтай аймаг  – 26

Дорноговь аймаг-24,4

Говьсүмбэр аймаг-25,4

Дорнод аймаг-20,5

Дундговь аймаг-22

Завхан аймаг-25

Өвөрхангай аймаг-24,5

Өмнөговь аймаг         27,9

Сүхбаатар аймаг -30,4  Хамгийн өндөр ирцтэй     

Сэлэнгэ аймаг-  24,5

Төв аймаг – 24,6

Увс аймаг- 22,5

Ховд аймаг-22,3

Хөвсгөл аймаг- 24,7

Хэнтий аймаг -22,3

Дархан аймаг-24,7

Орхон аймаг-17,6

Аймгийн хэмжээнд  22,7  хувьтай байна.

Нийслэлд 

Баянзүрх дүүрэг    -18,2

Хан Уул дүүрэг- 17,6

Сүхбаатар дүүрэг -20,6

Багануур дүүрэг- 19,7

Багахангай-   28,7  Хамгийн өндөр ирцтэй

Чингэлтэй дүүрэг -19,5

Баянгол дүүрэг-  19,2

Налайх дүүрэг-18,8

Сонгино Хайрхан дүүрэг- 21,8

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц  19,6 хувийн ирцтэй байна.Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна.

Өмнөх сонгуулийн ирцтэй харьцуулахад энэ удаагийн сонгуулийн ирц муу байна. Тиймээс аймаг, нийслэл, сум дүүргийн  сонгуулийн хороод  сонгогчдоо идэвхтэй оролцохыг уриалж байна.

Үдээс өмнө  саналаа өгсөн сонгогчдоо талархлаа илэрхийлж байна. Саналаа хараахан өгч амжаагүй иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг  Сонгуулийн Ерөнхий хорооноос  уриаллаа.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …