Нэгдүгээрт:
Хүмүүжлийн ялгааны даваа. Хэн хэн нь өөр орчинд өссөн учир хүмүүжил зан заншил гээд асуудал их гарна.
Хоёрдугаарт:
Эд хөрөнгөний даваа. Анх бүхнийг шинээр эхэлж буй учир дутагдалтай зүйл их гарна. Хамтдаа хөдөлмөрлөж гэр орон, машин тэрэг, тавилга гээд бүхнээ босгох том даваа юм.
Гуравдугаарт:
Эрх мэдлийн даваа. Хэн нь илүү шийдвэр гаргаж байх вэ?
Эхнэр үү, нөхөрүү их мөнгө олдог нь уу. Хамт ярилцаж шийдвэр гаргах уу гээд асуудал байна. Сүүлийн үед найз нөхдийнхөө гэр бүлийг харж ажиглахад нэг нэгэндээ буулт хийх дургүй бас өөрөө өөрсдийнхөө шийдвэрийг тулган шаардах хайраар далайлгах асуудлууд гараад байх шиг надад ажиглагддаг юм.
Энэ гурван давааг давахад л болоод явчихна дээ.
Өөр нэмж өөрийн бодлоо хэлэхэд гэр бүлийн аар саар хэрүүлээ том болгон эцэг эхдээ хэлж сүр болголгүй гэр дотороо л шийдэж байх нь хамгийн гол зүйл юм.
Олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг.
Мөн сүүлийн үеийн залуучуудын ихэнх сонголтоо хийх шалтгаан нь сексийн таашаал дээр их илрэх болж. Секс сайхан бол болно энэ надаа юм нэхэхгүй байна ингээд ажилаа хийцгээгээд физиологоо хангаад явж байвал болоо гэх хандлага юм. Гэр бүлийн ариун нандин чанар алдагдаж байгаа гэж би анзаардаг.
Эхлэл нь 90 оны эхэн үеэр төрсөн залуучуудаас эхэлж байх шиг байна. Миний анзаарсан анзаарга шүү.
Эцэст нь хэлэхэд ажил төрөл унадаг машин гэхээсээ илүү архины ухаан амьдралын ухаан бий юү гэдгийг нь хараарай. Мөн давуу талаас илүү дутагдалтай талыг нь сайн мэдсэнийхээ дараа суух шийдвэр гаргаарай. Би энэ хүний алдаа дутагдлыг тэвчиж, нөхөж амьдарч чадах уу? гэж бодсоны үндсэн дээр суугаарай. Тэрнээс биш энэ хүн надад тохирох уу гэж бүү хараарай. Та бараа сонгох гээгүй шүү дээ.
Хайраар гэрэлтэж амьдраарай.
Сэтгэлээ эвлүүлж, итгэлээ ивлүүлж жаргаарай.