Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад хоёр цаг үлдлээ. Өнөөдөр өглөө 07.00 цагт орон даяар эхэлсэн сонгуулийн ирц улсын хэмжээнд 17.00 цагийн байдлаар 45.57 хувьтай байсан. Ер нь ирц муу байгаа гэдгийг СЕХ-ны дарга мэдэгдсэн. Тиймээс иргэд, сонгогчид та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Ингэснээр бид Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөө сонгох юм.
Г.Нараа