Дахин санал хураалтыг ирэх сарын 7-ны өдөр явуулахаар болов

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр дахин санал хураах өдрийг ирэх сарын 09-ний өдөр, харин гадаадад байгаа сонгогчдын санал хураалт ирэх  сарын 4-д болно гэж мэдэгдсэн. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, дахин санал хураалтын товын талаар хэлэлцээд, ирэх сарын 7-нд явуулахаар шийдвэрлэжээ. Ирэх сарын 9-ний өдөр Ням гариг байсан бөгөөд иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд тавьсны дагуу СЕХ намуудын шаардлагыг хүлээн авч, хугацааг хоёр өдрөөр наашлууллаа. Дахин санал хураалтад хамгийн олон санал авсан Ардчилсан нам нэр дэвшигч Х.Баттулга,  Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд нар дахин санал хураалтад өрсөлдөнө. Хоёр дахь санал хураалтын зардалд  7.2 тэрбум төгрөг зарцуулагдах юм.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …