Эрүүл үстэй байна гэдэг бол олон эмэгтэйчүүдийн хүсэл юм. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг газарт үсийг хурдан хугацаанд ургуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн их байдаг боловч тэдгээр нь үнэтэй, бас зарим бүтээгдэхүүн төдийлөн үр дүнгээ өгдөггүй шүү дээ. Ингээд үсний халзралтыг гэрийн нөхцөлд арилгах жорыг танилцуулж байна
Энэхүү жорын дагуу маск бэлтгэснээр таны үсний халзралтыг арилгах болно.
Жор:0.5 гадил жимс, 1 ш өндөгний шар, 1 халбага зөгийн бал, 0.5 шил шар айраг хэрэг болно.
Бэлтгэл : Дээрх бүх жорыг холино.
Ашиглах нь:Маскийг үсний халзарсан хэсэгт түрхэнэ. Түрхээд 2 цаг байлгана. Дараа нь малгай өмсөөд 2 цаг байлгасны дараа үсээ бүлээн усаар зайлж угаана.
Энэхүү аргыг долоо хоногт нэг удаа хэрэглэснээр үсний халзралтаас ангижрах болно.