Ч.Ганхуягаар толгойлуулсан хэсэг иргэд “Салаавчтай жагсаал” хийлээ

Өнөөдөр Сангийн сайд асан Ч.Ганхуяг, их эмч Б.Болдсайханаар ахлуулсан хэсэг иргэд төр баригсадын хариуцлагагүй үйлдлийг эсэргүүцэн “Салаавчтай жагсаал” гээчийг зохион байгууллаа.

DSC_0040

Тэд ордны зүүн баруун талд гаран “Алтанхуяг сайдаа май”, “Энхболд дарга аа май” хэмээн салаавч гаргаж байсан юм. Юуны тулд ийнхүү салаавч гаргаж байгааг тодруулахад “Эдийн засаг хямралд орж, вальютын ханш тэнгэрт хадаж бараг 1700 төгрөг хүрчихээд байна. Ханшийн өсөлтөд ард иргэд үргэдэж байгаа нь хэний ч  нүдэнд илт байсаар атал дарга нар юу ч хийхгүй байна. Намрын чуулганыг хурдан хуралдуулах хэрэгтэй байхад амралт, хөдөө гадаа гээд тэр ажлаа хийхгүүй байна. Улс эх орон нь хүнд нөхцөлд байхад заавал товлосон хугацаанд хуралдах ёсгүй” гэсэн юм.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …