Дэлхийн хамгийн содон зочид буудлууд

Аялагчид нэг л хэвийн зочид буудлаас залхаж эхлээд байна. Дөрвөн хананы дунд ор, ширээ, сандал зэргээс өөр зүйлийг аялагчид хүсэх болжээ. Тэд хүний санаанд багтамгүй бүтээн байгуулалт, шинэ содон зүйлийг олж үзэхийг ихээр хүсч, энэ нь зочид буудлын эздийг шинэ содон зүйлс барьж байгуулахад хүргэж байгаа билээ. Содон зүйлсэд аялагчид мөнгөө харамлахгүй.

Тэгвэл дэлхий өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг хачирхалтай, гайхшрал төрүүлэм, сонин, содон 14 зочид буудлыг танилцуулж байна.

Германы “хоолой”-н зочид буудал

9.5 тонн жинтэй бетон хоолойнуудыг ашиглаж, жижигхэн, тохилог өрөөнүүдийг бүтээжээ. Нэг хэвийн саарал өнгө уйтгартай, сонирхолгүй. Гэхдээ л онлайн орчноос түр холдохыг хүссэн, ганцаараа тайван байхыг хүссэн хүмүүст тун сайхан амралт болдог байна. Энэ буудалд хүлээн авагч, үйлчлэгч гэж байхгүй. Үйлчлүүлэгч онлайнаар захиалгаа өгөөд төлбөрөө хийсэн тохиолдолд түүнд код ирж түүгээрээ өрөөндөө нэвтрэх боломжтой юм байна.

Австралийн “шорон” зочид буудал

“Шорон” зочид буудлууд олон байдаг. Гэхдээ энэ зочид буудлын хувьд ямар ч засвар, шинэчлэлт хийгдээгүй яг хуучнаараа байгаа аж. 100-аад жил шорон хэлбэрээр ажилласан. Мелисса, Жеймс нар 1995 онд өмчилж авснаас хойш зочид буудлын зориулалтаар ажиллуулж байгаа. Өрөөний өргөн сонголттой. Ганц хүний, гэр бүлийн, хосуудын гээд. Мөн шоронгийн шүтээний газар, номын сан, цайны газарт ч хоноглох боломжтой аж.

 

АНУ-ын Усан доорх зочид буудал

Жюль Верн баярлах байсан байхдаа. Учир нь энэ зочид буудлыг түүний нэрээр нэрлэжээ. Зочид буудал нь 20 мянган бээрийн гүнд байрладаг. Энд хоноглохын тулд гүн рүү шумбах шаардлагатай гэсэн үг юм. Байгуулагдаад 25 жил болж байгаа энэ зочид буудалд гэрлэх ёслол, найз нөхдийн төрсөн өдөр зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар байна.

Нидерланд “кран” зочид буудал

Голландын усан боомт дээр байх хуучин өргөгч краныг ашиглаж энэхүү зочид буудлыг байгуулжээ. 2012 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуул байгаа. Шууд очоод өрөөндөө ороход тун бэрх. Учир нь захиалга ихтэй. Дараалал хүлээвэл хэдэн сар болох гэнэ. Кран хөдөлж, эргэлддэг. Энэ нь аюултай мэт боловч нөгөө талаасаа маш сонирхолтой юм.

Сүм

Сүм хоноглоно гэдэг эвгүй ч нөгөө талаасаа бас л сонирхолтой. Шотландад очсон аялагчид энэ зочид буудалд хоноглохыг хүсдэг. Мория тэнгис эрэг дагуу үзэсгэлэнт хөндийд байрладаг болохоор тэр биз.

 

АНУ-ын номын сан

Нью-Йорк хотод номын санг зочид буудал болгон тохижуулжээ. Тус зочид буудлын давхар бүр өөрийн онцлогтой нь “нийгмийн шинжлэх ухаан”, “уран зохиолын”, “урлаг” гэх мэт. Эротик уран зохиолын давхар ч бий. Зочдын хүсэлтийн дагуу л үйл ажиллагаа явуулна. Энд 6000 гаруй ном боть бий. Зочид ном уншиж, дэрлэж, сууж, аль дуртайгаа л хийж болно. Мөн танд 24 цагийн турш кофе санал болгодог “Яруу найраг”-ын давхар ч энд бий гээд боддоо.

 

АНУ-ын Вокзал

Crowne Plaza буюу галт тэрэгний буудлыг зочид буудал болгон ашиглаж байна. Доторх нь галт тэрэгний буудал ямар байдаг билээ түүнтэй л адил. Харин энэ буудлын нэг сонин зүйл нь энэ бүх хугацаанд нэрээ маш олон удаа сольж байж.

 

Бельгийн “дунд сургууль”

Бельгийн гэрэл зурагчин Анна, Jean-Luc Laloux нар дэлхийгээр тойрон аялж байгаад дунд сургуулийг зочид буудал болгох санаагаа олж байжээ. Энэ зочид буудал яг л сургууль шиг “математикийн анги”, “архитектур анги”, “хэл шинжлэлийн анги” зэрэг байна. Мөн нийтийн хоолны, хурлын өрөөнүүд ч байдаг байна. Кино театр ч бий. Ер нь дунд сургуульд байх ёстой бүхий л зүйлс бий. Гол үүнийг зочид өөрийн хүссэнээр ашиглах боломжтой. Мэдээж эвдэж, хэмхэлж болохгүй. Торгууль тавигдана.

 

Арабын Нэгдсэн Эмират улс Бүрж Аль-Араб

Бүрж Аль-Араб зочид буудал нь Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрладаг. Тансаг зэрэглэлийн энэ зочид буудалд хоноглоход дээдсийн хэмжээний төлбөр төлнө. Гэхдээ л нь энэ үнэ цэнэ юм. Далайн эргээс 280 метрийн зайд хиймэл арал дээр байгуулжээ. Даруулт завны далбаан хэлбэртэй энэ барилга холоос гайхамшигтай харагддаг.

 

Английн гэрэлт цамхагт байрлах зочид буудал

1815 онд Шотландын Карсюл хошуунд далайчдад их газраас дохио өгөхөөр энэ гэрэлт цамхагийг барьжээ. Одоо бол энэ гэрэлт цамхагийг зочид буудлын зориулалтаар ашиглаж байгаа. 1994 оноос шинэчлэн засварлаж, бүх зүйлсийг нь автоматжуулсан байна.

 

Коста-Рикагийн “нисдэг” зочид буудал

“Нисдэг” гэхээр ниснэ гэж андуурч болохгүй. 1965 оны “Боинг-727” онгоц Коста-Рикагийн “Мануэль Антонио” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөнхийн зогсолтоо хийсэн. Харин мөнхийн зогсолтоо хийсэн онгоцыг ашиглаж, нэмэлт байгууламжууд барьж, ой модон дундах ийм сонирхолтой зочид буудлыг бий болгосон байна.

 

Швейцарийн Андорра “Мөсөн” зочид буудал

Энэ төрлийн буюу цасаар барьсан зочид буудал Швед, Канад зэрэг улсуудад байдаг. Гэхдээ л Андоррагийн “Мөсөн” зочид буудал тэднээс ялгаатай. Нэг өрөө зургаан хүний багтаамжтай. Энэхүү байгууламжийг барихад 3000 тонн цас ашигласан байна. -40 градуст хосуудыг хэрхэн тав тухтай, романтик байлгах тал дээр маш сайн анхаарсан байна.

 

Шведийн модон дундах зочид буудал

Монголд модон дунд байрлах зочид буудал, амралтын газрууд олон. Гэхдээ л Шведийн энэ зочид буудал нь тэднээс ялгаатай. Уран зөгнөлт болоод байгалийн сайхныг хослуулснаараа онцлог давуу талтай. Зургаан төрлийн содон байшингууд бий. Тэд өөр өөрсдийн гэсэн онцлог ялгаатай. Нисдэг таваг, урц гээд л аялагчдын сонирхлыг яалт ч үгүй татсаар байгаа юм.

 

 

Их Британийн “Кастли” зочид буудал

Их Британий хуучны цайз, орднууд бүгд л хөрөнгөтнүүдийн гарт очсон. Тэгвэл энэ цайзыг зочид буудал болгон засварлаж, аялагчдыг татдаг болсон байна. Засварласан гэхээсээ хуучнаар нь ашиглаж байгаа гэвэл илүү оновчтой. Задгай зуух, эздийн хуучин хөрөг, хоргодсон сүнс чөтгөр нь хүртэл хуучнаараа… Британийн сүнснүүд цайздаа хоргодсон гэх яриа байдаг байна. Энэ цайзын хувьд 900-гаад жилийн настай. Gatwick нисэх буудлаас 56 км яваад хүрдэг байна.

 


Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын  парламентийн дарга Нурланбек Шакиевыг …