Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 41.162 хүн хамрагджээ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.

Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджээ. Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.

Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд та бүхэн 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатайг анхаарна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …