Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол энэ жилийн шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд мөн визгүй нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ тухайн иргэн БНСУ-д 30 хоногийн хугацаанд визгүй нэвтэрч болох юм байна.
Өмнө нь Европын найман орноос Солонгосын онгоцоор дамжин ирж байгаа иргэдийг визгүй нэвтрүүлдэг байсан. Найман орны тоог 30 болгон нэмэгдүүлжээ. Үүнд: Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар улс багтаж байна. Эдгээр 30 орны аль нэгний визтэй Монгол иргэн БНСУ-д 30 хоног амьдарч болох аж.
БНСУ-д визгүй нэвтрэх иргэд нь:
Хилээр орсон өдрөөс урагш 3 жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэлгүй байх
30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй байх
Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн 3-дагч улсдаа 3 хоногоос доош хугацаагаар оршин суусан байх
Гуравдагч улсаар дамжин орж ирж байгаа Монгол иргэдийг Солонгос улс руу визгүй нэвтрэх ажлыг цаашид илүү өргөжүүлнэ гэдгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Консулын газрын дарга И Жэ Ю хэллээ.