Ахмадын сан байгуулж ажиллуулах журмыг баталлаа

Ахмадын Сан нь тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлш олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, Цагаан сар зэрэг баяраар хүндэтгэл үзүүлэх, хашаа байшин барих, засварлах, эмчилгээ, эм тарианы зардалд зориулж мөнгөн тусламж олгох, ахмадуудын дунд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг санхүүжүүлэх юм.

Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд Ахмадын хороо, зөвлөлөөс оруулсан саналыг үндэслэн цалингийн сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр сан байгуулна гэж журамд тусгажээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …