Италийн Миланы их сургуулийн эрдэмтдийн хэлснээр жирэмсэлсэн цагаас эхлэн хүүхдэдээ бүүвэйн дуу дуулж өгснөөр хүүхэд уйлах нь бага байдаг аж. Италийн “Эмэгтэйчүүд ба нөхөн үржихүй” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд зуун жирэмсэн ээжүүдийг хоёр хуваан нэг хэсгийг бүүвэйн дуу дуулуулж нөгөө хэсгийг нь дуулуулаагүй гэнэ. Судалгааны үр дүнд бүүвэйн дуу дуулсан ээжүүдийн хүүхдийн уйлах цаг 18. 5 хувиар бага болох нь тогтоогджээ. Түүнчлэн судалгаанд хамрагдсан ээжүүдийн хүүхдийн гэдэсний дүүрэнг нь харьцангуй бага байсан байна.
Судлаачид хэлэхдээ эхийн бүүвэйн дуу нь эх хүүхдийн хоорондын харилцааг улам дотно болгож хүүхдийн тархины үйл ажиллагааг нэмнэ гэв.