Сайхан хүүхэн сахалтай гэх үг байдаг. Гэхдээ л сахалтай эмэгтэй хүн байна гэхээр нэг л дүр нь бууж өгөхгүй байгаа юм. Орчин үед трансжендерүүд чөлөөтэй болж сахалтай эмэгтэйчүүд ч бидний дунд бардам алхадаг боллоо. Тэгвэл сахал үсэнд дургүй хүмүүс сахлаасаа хэрхэн салах аргыг зааж өгье. Энэ аргыг хэрэглэснээр арьс цочрох сөрөг үр дүн үзүүлж магадгүй. Тиймээс анхаарал болгоомжтой байж, арьсаа сайн чийгшүүлэхийг зөвлөжээ.
Тэгэхээр зуурмагт овьёос, нимбэгний шүүс, зөгийн бал орно. Нэг халбага овьёос дээр 6-8 дусал нимбэгний шүүс, нэг халбага зөгийн бал нэмнэ. Эдгээрийг чигд холиод сайтар цэвэрлэсэн арьсан дээр түрхэнэ. Нүүрэн дээрээ 15 минут байлгана. Дараа нь бүтээн усаар угааж арилгахад хангалттай. Хэрвээ арьс тань таталдаж байвал тос түрхэж болно. Үүнийг долоо хоног 2-3 удаа хийхэд үр дүнд хүрч, нүүрэн дээрх илүүдэл үс сарын дараа гэхэд ор мөргүй алга болсон байна.