Шинэ ерөнхийлөгч долдугаар сарын 10-нд тангараг өргөнө

Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг  энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа  жиргэсэн байна.

Тэрээр “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх. Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав. 7 сарын 10-н буюу нөгөөдөр. Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах” гэж ийнхүү жиргэжээ.

Тиймээс Тулгар төр байгуулагдсаны 2226  жил, Их Монгол Улсын 811 жил, Тусгаар тогтнолын 106, Ардын хувьсгалын 96 жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг шинэ ерөнхийлөгч нээн үг хэлэх нь тодорхой боллоо.

 

Г.Нараа


Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …