УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

   Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргаж УИХ-ын ээлжит чуулган эхэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 7 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

7 дугаар сарын 10-ны Даваа гарагт 09.00 цагаас:

  • Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

7 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.10 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

7 дугаар сарын 10-ны Даваа гарагт 09.30 цагаас:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ДӨРӨВ.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ

ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА:

7 дугаар сарын 10-ны Даваа гарагт 11.40 цагаас:

  • Төрийн ордны их танхимд.


Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …