Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын намтарыг танилцуулж байна.
Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Монгол Улсын 5 дугаар ерөнхийлөгч юм.
Улс төр
2004 оноос улс төрд орсон
Спортын Замнал
Самбо бөхийн дэлхийн аварга
Төгссөн сургууль, мэргэжил
- 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн.
- 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
- 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
- 1990 – 2004 онд “Женко” ХХКомпаний Ерөнхий захирал
- 1997 – 2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпаний гүйцэтгэх захирал
- 1999 – 2004 онд “Мах Импекс” ХКомпаний гүйцэтгэх захирал
- 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
- 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 – 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 – 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
- 2006 оноос – Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
- 2017 оноос – Монгол Улсын Ерөнхийлөгч
Шагнал
- 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль